Signed in as:
filler@godaddy.com
Signed in as:
filler@godaddy.com
Британийн хамтын нийгэмлэгт багтдаг улс орнуудын оюутануудад олгодог тэтгэлэг. Энд дарж орон энэхүү жагсаалтанд ямар их дээд сургуулиуд багтсаныг хараарай. Мөн энэхүү тэтгэлэгт бүртгүүлэгчийн бүх зардал багтдаг.
Энэхүү тэтгэлэг нь 30,000 фунт стерлинг буюу сургалтын зардал, ирж очих нислэг, сар бүр оюутны тэтгэмж, байр амжиргааны зардал, даатгал гэх мэт магистрын зэргийн нэг жилийн бүх зардал багтсан байдаг. Ихэвчлэн магистрын нэг жилийн хөтөлбөрт олгодог ба жилд дунджаар 1500 гаруй оюутанууд хамрагддаг. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Манай улсад оюутанууд нилээн түгээмэл хамрагддаг тэтгэлэг бөгөөд жил бүр дэлхийн хэмжээнд 1800 гаруй тэтгэлэг олгодог. Ихэвчлэн магистр ,докторын сургалтанд олгоно. Уг гадаад оюутны тэтгэлэг нь сургалтын төлбөр болон холбогдох төлбөрийг хангаж өгдөг. Үүнд: Оюутны сар бүрийн тэтгэмж, гэнэтийн зардал, ном тоног төхөөрөмжийн тэтгэмж, эрүүл мэнд, ослын даатгал, ирж очих зардал мөн Fulbright-тай холбоотой арга хэмжээнд оролцох зэрэг боломж олгодог.
"Endeavour Postgraduate Scholarship" тэтгэлэг нь Австралийн аль ч мэргэжлээр магистр, докторын зэрэг хамгаалан магистрын зэрэгт хоёр жил, докторын зэрэгт дөрвөн жил суралцах хүсэлтэй олон улсын оюутнуудад олгодог тэтгэлэгт хөтөлбөр юм.
Australia Awards нь Австралийн засгийн газраас санхүүжүүлдэг хөгжиж буй орнуудын залуучуудыг дэмжих олон улсын оюутнуудад зориулсан өөрчлөлтийн тэтгэлэг юм. Бакалавр, магистр болон докторын зэргийн сургалтанд олгогддог энэ тэтгэлэгт сургалтын зардал, оюутаны даатгал, ирж буцах онгоцны билет, амдьрах өртөгийн зардал багтана.
New Zealand Development тэтгэлэг нь Шинэ Зеланд болон Номхон далайн орнуудад суралцах хүсэлтэй хөгжиж буй орнуудын хүмүүст зориулагдсан маш сайн, нэр хүндтэй тэтгэлэг юм. Энэхүү тэтгэлэг нь сургалтын зардал, хоёр талын нислэг, эрүүл мэндийн даатгалыг олгодог байна.
We use cookies to analyze website traffic and optimize your website experience. By accepting our use of cookies, your data will be aggregated with all other user data.